News News

1_WAR_ifad_newsportlet
https://asia.ifad.org/web/mongolia/home/-/news/12418/normal?p_r_p_564233524_categoryId=0&_1_WAR_ifad_newsportlet_redirect=https%3A%2F%2Fasia.ifad.org%2Fweb%2Fmongolia%2Fhome%3Fp_p_auth%3DC236NaxJ%26p_p_id%3D1_WAR_ifad_newsportlet%26p_p_lifecycle%3D0%26p_p_col_id%3Dcolumn-3%26p_p_col_count%3D1%26p_r_p_564233524_categoryId%3D0&#p_1_WAR_ifad_newsportlet
«Back

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн сайн туршлагыг улс орон даяр хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр батлагдлаа

Display Date: 6/21/16

 

Монгол улсын засгийн газраас бичил бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин иргэдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж бэлэн мөнгөний урсгалыг сайжруулах улмаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх “Бичил бизнесийг дэмжих”зорилтот хөтөлбөрийг баталжээ.

“Хөтөлбөр нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийг удирдлагын хөгжил”төслийнхүрээнд таван аймгийн 50 суманд байгуулсан эмэгтэйчүүд давамгайлсан 454 бизнесийн бүлгийн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, орон нутгийн онцлог бүхий бичил бизнесийн зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээгээр дэмжих замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аж ахуйн зохион байгуулалтад шилжих угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм” гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн байна.

Тус төсөл нь 2012 оноос Архангай, Булган, Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий аймагт хэрэгжиж нийт 3664гишүүн бүхий 454 эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсан бөгөөд 394 бүлэг буюу 87% нь арилжааны банкаар дамжуулж төслийн эх үүсвэр болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс зээл авчээ. Нэг бүлэгт 8-10 сая төгрөгийн зээлийг жилийн 8%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоос гадна зээлийн 80%-д төслөөс батлан даалт гаргасан  юм.

Уг үйл ажиллагааны дүнд төсөлд хамрагдсан аймаг сумдын иргэдийн бичил бизнес эрхлэх, банкнаас зээл авах боломж нэмэгдсэн нь төслийн судалгааны дүн харуулж байна. Тухайлбал, Та болон танай өрхийн аль нэг гишүүн бичил бизнес эрхэлдэг үү гэсэн асуултад төсөлд хамрагдсан өрхийн 55%, төслийн бус өрхийн 21% тийм гэж хариулсан бол сүүлийн 12 сард танайх банкнаас зээл авсан уу гэсэн асуултад төсөлд хамрагдсан өрхийн 88%, төсөлд хамрагдаагүй өрхийн 66% тийм гэж хариулсан байна.

Бүлгүүд зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа ба бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, ажлын байр нэмэгдэх зэрэг нааштай үр дүн гарсан байна. Тухайлбал: Булган аймгийн Ундрал бүлэг Капитал банкнаас 10 сая төгрөгийн зээл авч бизнесээ өргөжүүлсэнээр түр ба байнгын 20 ажлын байр бий болгосон бол гутал, оёдол хийдэг бүлгүүдийн хувь бүтээгдэхүүний нэр төрөл тоо нэмэгдсэн байна.

Төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн бүлэгт бичил зээл олгохоор гэрээ байгуулсан Төрийн банзк болон Капитал банкнаас ирүүлсэн мэдээгээр зээлийн эргэн төлөлт 97.1% байна.  

Бизнесээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэхээс гадна ажил орлогогүй хөдөөгийн эмэгтэйчүүд хамтран ажилласнаар хамт олонтой болох, өөртөө итгэлтэй болох, танилын хүрээ нэмэгдэх зэргээр нийгэмд байр суурьтай болж биет бус дэвшил гарсаныг бүлгийн гишүүд хэлж байлаа. 

Бүлгийн тогтовортой үйл ажиллагааг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс бүлгүүдийг дундын сантай болохыг зөвлөмж болгон ажилласны дүнд байгуулагдсан бүлгийн 90%  дундын сантай болсон байна. Дундын сангаас банкинд данс нээн хуримтлуулж байгаа ба бүлэг байгуулагдсан оноосоо хамааран хамгийн багадаа 30 000 төгрөгөөс 3 сая төгрөг хүртэл хадгаламж хуримтлуулсан байна. Дундын сангийн хуримтлалыг гол төлөв бараа, эргэлтийн материал худалдаж авахад зарцуулж байна.

Зээлийн үйлчилгээнээс гадна байгуулагдсан бүлгүүдийг бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд давхардсан тоогоор 7600 гаран хүнийг, бүлгийн менежмент, бизнес, банк санхүүгийн болон төрөл бүрийн технологийн сургалтуудад хамрууллаа.

Төслийн хүрээнд байгуулагдсан бүлгээс 20 үйлдвэр үйлчилгээний хоршоо байгуулагдан гэрчилгээгээ аваад байна.

Уг ажлын хэрэгжүүлэгчээр “Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо” ажиллаж байна.

Previous
Comments

Image Gallery

Discussions Discussions

This site does not yet have any Discussions