News News

1_WAR_ifad_newsportlet
https://asia.ifad.org/web/mongolia/home/-/news/11814/normal?_1_WAR_ifad_newsportlet_urlTitle=%D1%82%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B8%D0%BD-%D0%B7%D1%8D%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B8%D0%BD-%D0%B1%D0%B0%D1%82%D0%BB%D0%B0%D0%BD-%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD-%D2%AF%D0%B8%D0%BB-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%82%D0%B0%D0%B8-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D0%B6%D0%B8%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B8%D0%BD%D0%B0&_1_WAR_ifad_newsportlet_redirect=https%3A%2F%2Fasia.ifad.org%2Fweb%2Fmongolia%2Fhome%3Fp_p_id%3D1_WAR_ifad_newsportlet%26p_p_lifecycle%3D0%26p_p_state%3Dnormal%26p_p_mode%3Dview%26p_p_col_id%3Dcolumn-1%26p_p_col_pos%3D1%26p_p_col_count%3D2%26%23p_1_WAR_ifad_newsportlet&#p_1_WAR_ifad_newsportlet
«Back

Төслийн зээлийн батлан даалтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Display Date: 11/27/15

Төслийн үндсэн баримт бичигт 2,1 сая ам долларыг Зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төслийн таван аймаг болон бусад аймаг сумдад ажиллаж байгаа ЖДҮ, хоршоодод ганцаарчилсан, төслийн хүрээнд байгуулагдсан эмэгтэйчүүдийн бүлгүүдэд багцын батлан даалтыг зээлийн 80-50%-д нь гаргахад зарцуулах юм. Төслийн хүрээнд ЖДҮ, хоршоо зэрэг аж ахуйн нэгжүүдэд батлан даалт гаргах тухай хамтын ажиллагааны баримт бичгийг 8 банктай байгуулаад байна.

2015 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Багцын батлан даалтын гэрээний дагуу Төрийн банкинд 989.0 сая төгрөгийн батлан даалт гаргаснаас 698.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, Капитал банкинд 297.9 сая төгрөгийн батлан даалт гаргаснаас 238.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 1,286.9 сая төгрөгийн багцын батлан даалт гаргаснаас 936.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Ганцаарчилсан батлан даалтын гэрээний дагуу Хас банкинд 215.0 сая төгрөгийн, Капитал банкинд 80.0 сая төгрөгийн, Голомт банкинд 35.0 сая төгрөгийн Төрийн банкаар дамжин олгогдож буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд 6.0 сая төгрөгийн багцын батлан даалт тус тус гаргаж,батлан даалтын нийт үлдэгдэл 1,272.9 сая төгрөг байна.

Төслийн хүрээнд орон нутгийн нэмүү өртөгийн сүлжээ буюу жижиг дунд үйлдвэр хоршоодыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 9 аж ахуйн нэгж 325,000,000 төгрөгийн батлан даалт бүхий  1,360,000,000төгрөгийн зээлийн аваад байна. 

Багцын батлан даалтын хэрэгжилт Капитал банкны 41зээлдэгчдийн хувьд хэвийн буюу хугацаа хэтрэлт болон бусад хүндрэлгүй, Төрийн банкны 241 зээлдэгчдээс 5 зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгасан, 2 зээлдэгч ангилал буурсан, нийт зээлдэгчдийн хувьд өссөн дүнгээр 394удаад 1400хоногийн завсрын  хугацаа хэтрүүлсэн байна. Нийт дүнгээрээ зээлийн эргэн төлөлт 100 хувьтай байна.

Comments

Image Gallery

Discussions Discussions

This site does not yet have any Discussions