News News

1_WAR_ifad_newsportlet
https://asia.ifad.org/web/mongolia/home/-/news/10650/normal?p_r_p_564233524_categoryId=0&_1_WAR_ifad_newsportlet_redirect=https%3A%2F%2Fasia.ifad.org%2Fweb%2Fmongolia%2Fhome%3Fp_p_auth%3D47W8MVdo%26p_p_id%3D1_WAR_ifad_newsportlet%26p_p_lifecycle%3D0%26p_p_col_id%3Dcolumn-3%26p_p_col_count%3D1%26p_r_p_564233524_categoryId%3D0&#p_1_WAR_ifad_newsportlet
«Back

ЗЗБУХТөсөл үр дүнгийн судалгаа хийлээ.

Display Date: 10/21/14

Төслөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнд өрхийн түвшинд гарч буй ахиц өөрчлөлтийг харуулах, цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлыг тодруулах үр дүнгийн судалгааг төсөл хэрэгжиж буй таван аймгийн  20 суманд хийж гүйцэтгэлээ. Төслийн үр дүнг харуулах үүднээс үр шим хүртэгч өрхийн мэдээллийг, үр шим хүртэгч бус өрхүүдтэй харьцуулан гаргасан.

Хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүнд өрхийн орлого, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн санхүүгийн үйлчилгээний хүртээмж зэрэгт ямар нэг байдлаар ахиц дэвшил гарч, бэлчээрийн менежментийн талаарх малчид, орон нутгийн удирдлагын ойлголт мэдлэг сайжирсан нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.  

Эмэгтэйчүүдийн бүлгүүдэд олгож буй батлан даалт бүхий бичил зээл, малчны бүлгүүдэд тулгуурласан хөрөнгө оруулалтууд, төрөл бүрийн сургалт зэрэг төслөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудад үр шим хүртэгсэдийн дийлэнх буюу 81% сэтгэл хангалуун, 15% нь маш их сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ.        

Өмнөх жилтэй харьцуулбал мал аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдсэн үү гэсэн асуултад үр шим хүртэгсэдийн 91% нь тийм гэж хариулдсан бол бол үр шим хүртэгч бус өрхийн 64% тийм гэж хариулжээ.

Үр шим хүртэгсэдийн 88% санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан гэсэн бол үр шим хүртэгч бус өрхийн 65% нь сайжирсан гэж хариулсан нь төслийн дэмжлэгтэй олгож буй бичил зээл нь хөдөөгийн иргэдэд хүрсэн гэж үзэж болохоор байна.

Санал асуулгын хуудсаас гадна үр шим хүртэгсэдтэй уулзалт ярилцлага хийх замаар тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийг тодруулсан бөгөөд бэлчээрийн талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас шалтгаалан бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байгааг малчид ярьж байна.

Бичил бизнесийн хөгжил дэд бүрэлдэхүүн хэсгийн хувьд хамтран ажиллагч банкуудын орон нутаг дах салбар нэгжүүд мэдээлэл муутай, Батлан даалтын гэрээний заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхгүй байгаагаас батлан даалт бүхий зээл авахад хүндрэл учирч байгааг дурдаж байсан. Үүнийг залруулах үүднээс банкны орон нутгийн салбарын ажилтнуудыг сургалтад хамруулах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авлаа.          

Судалгааны дүнг ХААХОУС-ийн Дунд хугацааны хяналт үнэлгээний ажлын хэсэгт танилцуулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа анхааран ажиллаж байна. 

Comments

Image Gallery

Discussions Discussions

This site does not yet have any Discussions